Wednesday, September 19, 2012

Эзэн дээдсээ таньсан минь /Дурсамж/

Зуны нэгэн үдэш компьютерийхээ ард суун энд тэндээс шүлэг найран уншин, энд тэндээс сонордон "Хаана байна Монгол эр хүн" http://www.youtube.com/watch?v=JYz6cIz373k, "Монголын эмгэнэл" http://www.youtube.com/watch?v=fm9pgiy4WR4&feature=related гэх мэт шүлгийг сонсоод мэлмэрэн гашуудаж суугаад  нэгэн онч мэргэн үгсийн сайт дээрээс

"...Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ..." энэ цөөн мөрүүдийг олж уншаад ахиад л бодолд оров. Яагаад ингээд доройтчихов? Эмгэнэл ийм ойрхон ирлээ гэж үү? Энэ цагийг хараад хэн хамгийн их эмгэнэх бол? Энэ эх орны төлөө амь биеэ зориулсан эцэг өвгөд минь, эзэн Чингис хаан минь. Энэ шүлгийг хэн бичив? Энэ сэдвээр бичсэн нь олон ч ийм зохимжтой бичсэн хүн мэдэхгүй юм байна. Эзэн Чингис хаан л хэлэхээр үг байна даа. Хэн бичсэнийг сонирхоё. Гүүглэдэв. "Эзэн би эргэн ирлээ" гарчиг хамгийн түрүүнд нүдэнд тусав. Нээрээ эргээд ирэхгүй гэх газаргүй.

Эрт цагт энэ хорвоод үрсээ төрүүлж өсгөж, энэ цагт өөрийн улаачдаа залран үнэтэй сургаалиа үрсдээ айлдан суух өвгөд буурлуудын тухай урьд сонссон учир их Монгол улсыг нэгэн тугийн дор нэгтгэн төр улс тив дэлхийг төвхнүүлж мянгандаа үнэлэгдэх гавьяаг байгуулсан эзэн Чингис хаан маань хөрт дэлхийдээ залран хөх Монголдоо эргэн ирэх учир байх л учиртай хэмээн бодов. Гагцхүү хөх монголдоо залрах цаг хугацаа нь хараахан болоогүй гэж "бөө мэдэх" хүмүүсийн амнаас сонсч байсан болохоор эргэлзэх, эргэлзээгээ нэг тийш нь болгох хүсэл эрхгүй төрж, http://chinggis-udgan.blogspot.com/ блогийг хэдэн өдөр дамнуулан уншиж дуусгасан билээ.

Эргэлзээ, шинжилгээ шиншилгээ, уншихын хажуугаар үнэн бодит эсэхийг тунгаан хөмсөг зангидан тархиа үрчлээтүүлсэн хэдэн өдөр уншив. Далд ертөнц, танин мэдэхүй, түүхийн талаар эргэлзээгүй олон эх сурвалж баримт сэлтийг агуулсан блог байлаа. Би өөрөө энэ бүх төрлийн мэдээ мэдээлэл, мэдлэгийг хэнээс ч дутуугүй уншиж судалсан гэж боддог байсан ч илүү ихийг бичсэн байхыг хараад: "Үндэсний үзэлтэй нэгэн эрдэмтэн судлаач, эсвэл хэсэг бүлэг санаа нэгдсэн залуус жүжиг тоглоо юм болов уу" ч хэмээн бодож хаширлаж цаад учрыг ухахаар блогийн бичигч рүү имэйл явуулж хэд хэдэн удаа харьцсаны дараа илүү ихээр итгэл минь батжин Гэрлийн өргөө бүлхэмийг Чингисийн Монгол нэртэй байхад 5 дахь гишүүн нь болон орж байсан түүхтэй билээ.

Гэрлийн өргөөний залуус гарын арван хуруунд багтахаар цөөхүүлээ байхаас л Тэнгэр удган маань орж ирж биднийг залуу хэмээ гололгүй зав чөлөөгөөрөө орж ирж чатлан танин мэдэхүйн олон чухал зүйлсийг хөөрөлдөн, залуус бид ч Тэнгэр удганыгаа дахин шинэ нийтлэл бичихийг тэсэн ядан хүлээж, ажил хичээлийхээ завсар сиймхийгээр фэйсбүүк гээч рүү өнгийж байдаг болсон юм.

Улаач болох учгийн зангилааг хэрхэн атгасан тухайгаа дараа өгүүлнэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.