Friday, July 27, 2012

Хар Зүрхний Хөх нуур 2012.7.25 /Аялалын тэмдэглэл/ 2-р хэсэг

2012.7.25-ны өглөө. Нар мандсан байв. Тэнгэр удганыхаа гарын сүүтэй цайг уугаад майхан хөсгөө цэгцэлж, хуяглан, буурлуудаа залах бэлтгэлээ хангав. Улаач нар хүрээлэн байраа эзлээд гурван удаа зээ татаад буурлуудаа заллаа. Өндөр дээдүүд залран эзэн богддоо ёслон өөр хоорондоо золгон тавлаг байлаа. Буурлуудаа мордсоны дараа эзэн хаандаа золгоход өвөг дээд жанждуудыхаа алдрын олж мэдсэн үү? хэмээн асуув. Алдрыг нь олж мэдсэнээ хэлэхэд за тэгвэл алдраар нь дуудаад үз. Мөн бол бууна хэмээв.

Зайдуу газар очин алдрыг бодон дуудаж буулгав. Бууж байна. Жанжин маань эзэн хааныхаа өмнө очин сөгдөн ёсолгоогоо хийж буй бололтой байна. Улаач үрдээ өөрийгөө яасан хожуу таниулж байх юм? хэмээн зэмлэв. Удалгүй өөр бусад жанжид ч хаандаа ирэн ёсолж хаан эзэн "Өрлөгүүд өөрсдийхөө алдрыг зарла. Цаг нь болсон" хэмээн зарлигдав. Тэнд цугласан зайрангууд бүгд өрлөгүүдийн улаач байж таарав.

Жанждууд нэг нэгээр үдэлж, Эзэн хаан дотны анд "Тэнгэрийн дууч"-тай үлдэн олон сургаал айлдан буй бололтой.

Үүний дараа хэсэг завсарлан, элдвийг хэлэлцэн суусаар, түрүүнд сонссон зүйлдээ үнэмшиж ядан байсаар ӨРЛӨГийн хэмээгдсэн 3 улаач жанждаа дуудан буулгав. Хол хол зайтай буусан гурван өрлөг нэгэн дор ирж залрав бололтой. Эргэн тойрны үйлийн бүдэгхэн чагнахаас өөр ямар ч мэдрэмж байхгүй болов. Мухулай жанжин улаачдаа албан ёсоор заларснаа чангаар зарлав. Хархирү жанжин заларснаа залрав. Зэлмэ жанжин заларснаа зарлав. Эх дэлхийн төлөөх дайн эхэлж олон жанжид баатар цэргүүд цугласныг Мухулай жанжин тунхаглан байв. Эзэн богдын алдрыг, өндөр дээдүүдийн алдраар зугаа, шуналын үйл хийж буй мунхагуудыг газрын хөрснөөс арчихаа мэдэгдэв. Өөр олон жанждууд улаачийхаа биед залран цуглажээ. Уухайн түрлэг их хэнгэрэгээ дэлдэн буй нь сүрлэг гэж.

Жанждууд эзэн хаандаа золгон байсны дараа аянга цахилгаан нижигнүүлсээр мордов. Хуяг хэрэглэлээ эмхлэн ачаалахтай зэрэгцэн аадар асгарсаар, хураар үдүүлсээр гэрийн зүг хүлгийн жолоо заллаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.