Анх хэрхэн уг удмаа залж босч байсан түүхээ эргээд нэг дурсан санагалзлаа.
Их эзэн дээдэс, тэнгэр удган нарыхаа хайр хишиг ивээл, өвгөдийнхөө хайраар түшүүлж элдэв зовлонгийн ангалд уналгүй тэнцсээр өвгөдөө залсан дэндүү гэмээр азтай нэгэн улаач билээ би.
Уг удмаа залах улаач болох учиртайгаа мэдэж замчилж өгөх багшийгаа хайж олон удган зайран нартай учран золгож удмын өвгөдийнхөө талаар ахиухан үг сонсчихыг хичээж явдаг үе байв. Золгосон удган зайран, тэдэнд заларсан онгод шүтээнүүд бүгд л өвгөдийг маань хүндэлж, тэнхээ тамиртайг нь гайхах нь гайхаж, ийм өндрүүдийг залаад биеэ тоож онгиргон замд хөтлөгдөх вий хэмээн сэрэмжлүүлж анхааруулдаг байлаа.
Хүмүүн аашны салхийг сөрөн
Хүсэл зоригийн галыг бадраан
Хүрэх алсын чигийг алдалгүй
Хүлээс уяагүй дүүлэн нисээрэй
Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts
Wednesday, February 20, 2013
Wednesday, October 24, 2012
Улаач болоод удаагүй үе /Дурсамж/
Уг удмаа залж явах учиртай
Улаач болохоо мэдээд
Эзэн богд хааныхаа ивээлээр
Эцэг өвгөдийхөө хайрыг хүртэн
Эд хэрэглэл сэлтээ бэлдээд
Элдвийг эргэцүүлэх явдал минь үргэлжилсэн юм.
Улаач болохоо мэдээд
Эзэн богд хааныхаа ивээлээр
Эцэг өвгөдийхөө хайрыг хүртэн
Эд хэрэглэл сэлтээ бэлдээд
Элдвийг эргэцүүлэх явдал минь үргэлжилсэн юм.
Tuesday, October 23, 2012
Улаач болоход хөтөлсөн жим /Дурсамж/
Олон олон үрсийн улаач болсон түүхийг эргэн нэг харахад өвчин зовлонд ороогдож, үхэл амьдралын заагт дэнжигнэж, хий биетийг харан хавийн олонд солиотой галзуугаар адлагдаж хэлж өгүүлэхэд ч бэрх зовлонг туулсан байх нь нийтлэг.
"Бөө олширч", удам бүрд улаач байх учиртай байхыг сонсоод өөрийн хамаатан ах дүүс дундаас улаач болох хүн байна уу? Хэмээн чихээ дэлдийлгэн нүдээ бүлтийлгэн ажаад, ажиг сэжгийг олж дийлэлгүй улаачдаа буух онгод шүтээнүүд хаана байна? хэмээн эрэлхийлээд бодол болон ажиж явсан өдөр хоногуудын нэгэн шөнийн нойронд урьд өмнө нь хаана ч харж байгаагүй энгийн хэрнээ өвөрмөц загвартай дээл өмссөн настай буурал ээж ирээд олон сургаал хэлээд энгэртээ тэврээд би ч эрхлээд, тэврүүлж байтал нүдэнд олон гайхамшигтай зүйлсийг кино үзэж буй мэт үзэж гайхаш баран баясаад сэрэвэй.

Wednesday, September 19, 2012
Эзэн дээдсээ таньсан минь /Дурсамж/
Зуны нэгэн үдэш компьютерийхээ ард суун энд тэндээс шүлэг найран уншин, энд тэндээс сонордон "Хаана байна Монгол эр хүн" http://www.youtube.com/watch?v=JYz6cIz373k, "Монголын эмгэнэл" http://www.youtube.com/watch?v=fm9pgiy4WR4&feature=related гэх мэт шүлгийг сонсоод мэлмэрэн гашуудаж суугаад нэгэн онч мэргэн үгсийн сайт дээрээс
Friday, July 20, 2012
Дурсамж
Тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг. Төрж өссөн орчин төрөл бүлүүд минь энэ бүхнээс хол хөндий, "Бөө гэж байдаг юм гэнэ лээ. Эрт цагтаа ид шидтэй байсан юм гэнэ лээ." гэсэн ам дамжсан ярианаас өөр мэдээлэлгүй байж. Ижий аав өвөө эмээ нарын минь бага залуу нас шашин шүтлэг, ид шидийн талаар ярихад ч бэрх хатуу нийгмийн хэлхээнд өнгөрчээ.
Subscribe to:
Posts (Atom)