Friday, February 22, 2013

Харзэд улаачийн өвгөдийн айлдвар сургаал

2013 оны 1-р сарын 26 19:19минут

А: Их үйл эхэлсний дараагаар улаач үрс бидний хийх үйл нь чухам ямар үйл байвал зохих вэ?

Өмнө нэгэн гарагт
Өндөр дээд өвөг чинь
Өөрийн биеэр залрахдаа
Үрс та нарт айлдаадахсан (“Хаалк” Хас улаачийн өвгөдийн айлдварт бий)

"Хаалк" Хас улаачийн өвгөд буурлуудын сургаал

2013 оны 1-р сарын 25 21:53минут

Их үйлээ эхлүүлээд
Их үйлдээ нэгдээд
Их үйлээ гүйцээх үрсүүд
Өнөө гарагтаа хуран чуулжээ
Хэлэх үгээ нэгтгээд
Хийх үйлээ цэгцлээд
Үйл юундаа шамдацгаа үрсүүд минь

Хоног тоолон хүлээлээ дээ
Өдөр тоолон хүлээлээ дээ

Хархирүгэн улаачийн өвгөд буурлын айлдвар

2012/12/21-ний үйлийн дараа Хархирүгэн, Хас, Харзэд улаач нар биесийнхээ өндөр дээд буурлуудтай золгон айлдвар сургаал юуг нь сонордож, бичиж авсан билээ. Улаач үрсэд хандсан айлдвар сургаалыг түүвэрлэн орууллаа.

Wednesday, February 20, 2013

Ямба? Жаяг? Хүндлэл? Хайр? - Ухаарал

Анх хэрхэн уг удмаа залж босч байсан түүхээ эргээд нэг дурсан санагалзлаа.

Их эзэн дээдэс, тэнгэр удган нарыхаа хайр хишиг ивээл, өвгөдийнхөө хайраар түшүүлж элдэв зовлонгийн ангалд уналгүй тэнцсээр өвгөдөө залсан дэндүү гэмээр азтай нэгэн улаач билээ би.

Уг удмаа залах улаач болох учиртайгаа мэдэж замчилж өгөх багшийгаа хайж олон удган зайран нартай учран золгож удмын өвгөдийнхөө талаар ахиухан үг сонсчихыг хичээж явдаг үе байв. Золгосон удган зайран, тэдэнд заларсан онгод шүтээнүүд бүгд л өвгөдийг маань хүндэлж, тэнхээ тамиртайг нь гайхах нь гайхаж, ийм өндрүүдийг залаад биеэ тоож онгиргон замд хөтлөгдөх вий хэмээн сэрэмжлүүлж анхааруулдаг байлаа.

Tuesday, February 19, 2013

Замбын тухаар заяагаа худалдах!

Өвгөд буурлууд минь балчирхан улаач надад, өөр бусад улаач нарт ч хандан сэрэмжлүүлж нэг биш удаа айлдаж сануулж, сэрүүлж хэлдэг үг.

Улаач болсон заяа тавилан гэдэг үүрэх ачаа, хариуцлага ихтэй алхам тутам гишгих газар, хэлэх үг, хийх үйл бүхнээ цэгнэж явах учиртай хэмээн өвгөд буурлууд, удган зайрангууд бүгд хэлдэг.

Хүмүүн болж төрөх заяа гэдэг үзэгдэх үгүй далд ертөнцөд орших тоо томшгүй олон амь, сүнснүүд дундаас ялгаран, БИ ИЙМ ИЙМ ҮЙЛИЙГ ХҮМҮҮН БОЛЖ ТӨРӨӨД ХИЙЖ ДҮҮРГЭНЭ. АЛИВ МУУГ ҮЙЛДЭХГҮЙ ХИЙХ ҮЙЛ БҮХНЭЭ ГҮЙЦЭЭЖ АМЬ БИЕ ХОЁР ТАСРАХ ЦАГТ ЭРГЭЖ ДАЛД ЕРТӨНЦДӨӨ ИРЖ ХЭР ДҮҮРГЭСЭН, ХЭРХЭН АМЬДАРСАН АЛДАА ОНООГОО ДЭНСЛҮҮЛЭН ҮҮРЭХ ЯЛАА ҮҮРЧ, ХҮРТЭХ ШАГНАЛАА ХҮРТЭНЭ гэсэн тангарагтайгаар л хүн болж төрөх ТОМИЛОЛТ өвөртөлж төрдөг болов уу.