Friday, February 22, 2013

Хархирүгэн улаачийн өвгөд буурлын айлдвар

2012/12/21-ний үйлийн дараа Хархирүгэн, Хас, Харзэд улаач нар биесийнхээ өндөр дээд буурлуудтай золгон айлдвар сургаал юуг нь сонордож, бичиж авсан билээ. Улаач үрсэд хандсан айлдвар сургаалыг түүвэрлэн орууллаа.

2013 оны 1-р сарын 15 18цаг 58 минут
...

А: Их үйлийг эхлүүлсэн олон улаач үрс нь өвөг дээдүүдтэйгээ хамтаар их үйлд шогшиж байна. Ойрын хугацаанд ямар үйлүүдийг гүйцээхийг өвгөд буурлууд та нар минь үрсдээ сонордуулж хайрла.

Их үйлийг эхэлсэн гэнэ үү үр минь
Их үйлийн эхийг талбисан шүү дээ

Их үйлийн эхийг талбисны ар хударгаад
Их үйл угтаж байна гэсэн утга оршино
Эл үйлийг хамаагүй дэлгээд хүүрнээд байдаг бол
Хэрхэн бүтэх билээ
Өдийд хамаг түрүүндээ бэхлэх үйлийг тань
Өндөр дээд буурлууд тань бэлхэнээ өгүүлсэн бус уу
Эл замбын үйлэнд өндөр дээдүүдээ оруулбал
Эл бие оюун бодлоо эрдэмт нэгэн болгож барвал
Хэдий дайны үйлийг ч бэхлэхэд
Хүрэхгүй эдгүй шүү дээ үрс минь...

...

А: Хөдөө нутгаар цаг хатуурч цас зуд ихтэй, мал сүрэг их үрэгдэх шинжтэй. Үүнийг зөөллөх үйл байж болох уу? Улаач үрс нь хамсан хийвэл яах вэ?

Тэнгэрийн таалалд нийцэх л үйл
Эгээд эл эрин эхлэхийг урьтаад
Өргөө бүхэнд онгод тэнгэрүүд нь заларсан бий
Нутаг нутгийн буурлууд
Нуур гол хайрхад юугаа тахиж тайгаа л биз
Өөр өөрийн нутгаа
Эл олон дээдсүүд нь
Тахиж тайгаад
Зөөллөөд ирвэл
Аятай бизээ үр минь

Эгээд эл гарч байгаа жил нь
Ихээхэн хатуурах вий
Шинэ эрин эхэлж
Шинэ цагийг угтахад
Хар барааныг хаяж гээдэг ёсон бий
Оюун бодлоо саруулсгаж
Үйл юугаа цайруулсан түмэнд
Хатуурахгүй жил
Өр зовлогоо бодож
Эл замбын эдэнд
Ихээхэн шунасан түмэнд
Хатуурхах вий
Эгээд хөрс шороогоо худалдаж
Хавийн түмэнд эзлүүлээд
Хэдий эдэндээ найртай сандайлах билээ
Тэр эдэнд илүүтэй
Тэнхээ юугаа соривол аятай бус уу үр минь

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.