Friday, February 22, 2013

"Хаалк" Хас улаачийн өвгөд буурлуудын сургаал

2013 оны 1-р сарын 25 21:53минут

Их үйлээ эхлүүлээд
Их үйлдээ нэгдээд
Их үйлээ гүйцээх үрсүүд
Өнөө гарагтаа хуран чуулжээ
Хэлэх үгээ нэгтгээд
Хийх үйлээ цэгцлээд
Үйл юундаа шамдацгаа үрсүүд минь

Хоног тоолон хүлээлээ дээ
Өдөр тоолон хүлээлээ дээ

Сүрлэг ихт
Сүр бараат
Зориг ихт
Золбоо төгөлдөр

Алдар нь тэнгэрт цуутай
Ахуй бие нь түмэнд танигдсан
Алдарт жанжин баатруудын үрсүүд минь

Өөрсдийгөө л магтсан болох байх даа
Байгуулж явсан түүх бий

А: Их үйл аятай эхэллээ. Гэрлийн өргөөний үрсүүд ямар үйлийг эхлэн хийвэл зохих вэ?

Улс орон нь яагааад
Үймж бужигнаад байна?

Төрийг түших олон нь
Улсаа юунд үймүүлээд байна?

Түмэн олон яагаад
Төрт улсаа юунд үл хүндлэнэ?

Төрийг түших
Түшмэл ноёд нь юунд
Төрийн сан руу хуруугаа дүрнэ?

Ямар учраас
Хамаг Монгол нь
Атгын чинээхэн Монгол болов?

Үүний учрыг балчир үрсүүд
Юу гэж тунгааж байна?

Та нарын түүхэнд бичсэнээр
Эзэнт гүрний
Их сав нь хэдий хэр байсныг мэдэх үү?

Юунд тэгээд дэлгэсэн тэрлэг шиг хэмээх болов?
Тиймхэн болов?

Учиг юуг
Ухаан юундаа
Тунгааж байв уу?

А: Тэнгэр шүтлэгээсээ холдсоны гай юм болов уу?

Нэгэн талаар тийм байж болно

Алдалсан гарт
Амандаа сахалт
Түүнийг шүтэгч үрсүүд нь
Өнөө цагтаа
Дэлхий юуг
Орь ганцаар
Эзэгнэх мэт болоод байгаа бус уу?

Тэгэхээр
Заавал тэр
Шүтээндээ ч биш л байх

Алив зүйл дэгтэй журамтай байвал
Эмхтэй цэгцтэй байна
Эмхгүй цэгцгүй бол
Эвлэсэн улс нь бутраад оддогийг
Эзэнт гүрнээс хойш
Ээлж ээлжээр солигдох хаад ноёд нь
Элгийг минь эмтлэх мэт л болгосон доо
Тийм л учраас бид
Дэгийг дэглэе
Ёсыг ёслоё л гээд байсан юм
Ёсыг ёсолж
Дэгийг дэглэж байж
Бусад улс гүрнээс
Өөрсдийгөө авч гарах
Арга байна
Бусдын дэгэнд
Бусдын ёсыг өөртөө наагаад байвал
Бусдаас ялгарахгүй л болно

Эхлүүлэх үйл нь
Энэ шүү дээ
Дэгийг дэглэхгүй бол
Журмыг сахиулахгүй бол
Дэгж дэрвээд ирсэн түмэн олон багачууд нь
Дэггүй журамгүй хэд л болно
Дэггүй журамгүй учраас тэд
Өнөө хэдэн гарагтаа
Энүүхэн эндээ байсан бол
Өнгөрөөд одох хэдэн гарагт
Ийгээд ийгээд явж одох магад

Дэггүй журамгүй бол
Өөрсдийхөө дэгийг буй болгоно гэж үзнэ
Олон дэг гараад ирвэл
Олныг хураах зорилго минь үгүй болно

Тийм учир
Онцгой ганц дэгийг
Байгуулах үүсгэх учиртай
Олон дэг олон ёс байгуулбал
Үхрийн бөөр мэт л
Олон үйл л болно доо

Хоттой хонь ижилсдэг
Хотгүй хонь талаар тарах мэт л бэлчинэ дээ

Ёсгүй хүн
Ёргүй загнана
Ёстой хүн
Дэгжиж хөгжинө

Тийм үү? Үрс минь

Тийм л учраас дэгийг дэглэх хэрэгтэй гээд байгаа юм

Айл гэр нь аав ээжий
Үр хүүхэд гэж буй

Айл гэр нь
Хүндлэл үгүй бол
Айл бүл байгаад
Тусыг эс олно
Улсын үндэс нь айл бүл
Айл бүл нь дэгтэй журамтай бол
Айл бүлийг нэгтгэх отог омог нь
Дэгтэй журамтай байна
Судар номон дээр нь бичсэн буй биз дээ?

Эзэн богд
Энэ хэргийг
Хэзээ үйлдэхийг
Харж л байдаг юм даа
Хийх үйлийг нь эхлүүлэх үрсүүд нь
Харин бааахан хойш суугаад байна уу?
Замбыхаа ажилд түүртээд хойш суугаад байна уу?
Алив үйлд
Эзэн дээдэс
Зарлиг гаргаж үйлдүүлэх учиргүй

Энэ мэт үйл хэргийг
Хүрээлэх олон түмэн нь гүйцэлдүүлж байсан юм
Иртэй бяртай зоригтой хүчтэй байсан
Эрдэмтэй номтой оюун цэцтэй нь ч байсан
Бүгд л адилхан тус тусын үйлтэй байсан

Хамгийн чухал үйл нь харин
Дэгийг дэглэх л үйл дээ

Олныг бид хураасан
Түмнийг бид дагуулсан
Түмэн олныг хураан цуглуулах амаргүй
Гэхдээ
Түмэн олныг дэгэнд дэглэж
Журамд оруулах
Түүнээс илүү бэрх

Туурайн төвөргөөнөөр
Дэлхийг бөмбөрдөж явсан
Хангинах сэлмээр
Дайснаа дарж явсан
Олзыг олж явсан
Гэхдээ
Олон түмнийг дагуулаад
Ёсыг ёсолж журмыг сахиулж
Цаазыг үйлдэхгүй бол
Олсон хэдэн түмэн улс нь
Өөр өөрсдийн л ёс жаягаар явна

Тэр бүхнийг нэгэн төр
Нэгэн тугийн дор
Нэгтгэж цуглуулж
Нэгэн бүл улс болгоход бэрхтэй

Тийм учраас
Эхний хийх үйл нь
Дэгийг дэглэж
Журмыг журамлах үйл дээ

Ухаарч дийлэв үү?

Ийм л учраас
Хаан богд дээдэс минь
Олон түмэн жанжид минь заларсан
Үйлээ хийх болсон тэд гэж
Харж л харж л байгаа
Харсан сэтгэлийг нь харин
Баахан чилээгээд дэмий шүү дээ
Баатар жанждууд нь
Багширч байна даа
Баатар жанждуудаас ялгарах нь харин
Цөөхөн л байна даа

Асуусан асуулт нь дөнгөж дийлэв үү?

Эхний үйл нь дэгийг дэглэнэ дээ
Дэгээ харин яаж дэглэхээ
Балчир үрсүүд үгээ нийлүүлээд
Хэлэлцэж тохир доо
Дэмнэх үйл байвал
Дээдсүүд нь залраад айлдъя даа.


А: Улаач үрс дотор өөрийн өвгөдөө хүндэлж, өөрийгөө өндөр мэт санацгаах нь байна. Тэгэхээр ямар аргаар дэг жаяган дор дагуулах вэ?

Балчир үр ухаж дийлээгүй л байна даа.
Үрсүүд сонордоцгоо, үзэцгээ харцгаа (Хэнгэрэг дэлдэв)

Юуг үзэв?
Юуг сонордов?

Эзэн богдын зарлигаас зөрчих
Бүдүүн зүрхтэн нартад бий юу?

Эзэн богд нь залраад байхад
Эрслэн сөрөх
Үрс нь байна уу?

Яагаад бид залрав?
Хамаг үйлийг хаан дээдэс гүйцээх учиргүй шүү дээ


Хамаг монголыг хурааж дийлэхэд
Хаан дээдсийн хажууд хэн байв?

Нэгэнт хурааж дийлээд
Нийт олныг захирч дийлэхэд
Хажуу дэргэд нь хэн байв?

Түүнийг нэг ухааж даа
Аливаа зүйлийг
Амаар хэлэх биш
Аливаа зүйлийг
Оюун бодолдоо
Олон дахин бодоод үз дээ

Эзэн дээдсийн өмнө
Эгэм өвдөгөө нийлүүлээд
Зарлиг юуг нь сонсоод
Заавар тушаалийг нь хүлээгээд

Мэхийн ёсолж хүндэлдэг л байсан юм даа үрсүүд минь

...
Бусдаас заавал
Ид шидээр
Оройлон манлайлна гэж юу байхав

Байгуулж явсан түүхийг минь
Байгуулж явсан үйлийг минь
Ухаарч дийлээд
Улаач нь болоод
Үйл юуг минь
Үргэлжлүүлэх л үрсүүд дээ
Ид шидийг энэ биед чинь
Харамгүй л хайрлана

Гэхдээ
Хийх үйлдэл
Хэлэх үг бүрийг чинь
Харж, бодож, тунгааж
Цаашдаа хийх үйл бүхнийг чинь
Харан байж
Шид юуг нь өгнө дөө
Үйлийг минь
Үргэлжлүүлж дийлэхгүй бол
Шид юугаар, ид юугаа
Хичнээн өгөөд яахав дээ
Шидээр байлдаж
Идээр тулалдах гээгүй л байлгүй дээ

Нэгэн цагт
Нийт олныг хямарч байхад
Түмэн олныг самуурч байхад
Түүдэг их галыг үүсгэж
Идтэй шидтэй гэх
Олон л бөөг
Нэгэн дор цуглуулаад
Нийт олноор нь шатааж явсан түүх бий

Яагаад тийм үйл хийх болов?
Тэд ид шид нь багтаж ядаад
Ид юу шид юугаараа
Түмэн олныг самууруулж эхэлсэн тул
Төрийн их сүлд туг
Төрийн алтан тамгаар
Тэр үйлийг гүйцээж явсан түүх бий

Улаач үрсүүд ухаарч дийлээгүй учраас
Өндөр буурлууд нь шид юугаа баахан
Харам хармаар л өгч л байгаа даа
Тиймийн тул үрсүүд нь дэгийг дэглээд
Гэгээрлийг олцгоо доо...

(Дахин өөр буурал заларч айлдав)
...
Өвгөд дээдүүдийн
Үйл бүхнийх нь
Үргэлжлэл нь гэдгээ
Үргэлж санаад
Үйлээ эхлүүлцгээ
Үгийг сөрөх хэнийг ч
Өршөөн хэлтрүүлэх хэцүү

Хатуу чанга цааз хуулиар
Хамаг олныг
Хурааж дийлдэг юм
Өнөө цагт харин
Хатуу цааз нь
Үгүй болоод
Хаших түшмэд нь
Ханцуйндаа тоолоод
Хатуу цаазыг
Хайлах цасан мэт болгож байна
Энэ бүхнийг
Эрхбиш үрсүүд ойлгож л байгаа даа
Энэ мэт
Дэргэдэх жишээ нь байгааг
Мэдэж байгаа
Тийм учир
Дэгээ сайхан тогтоо доо
Нэгэнт дэг тогтвол
Нийт олон нь дагана даа
Хатуу дэг байж л
Хамаг олон хурна гэдгийг санаж яв

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.